Их Британийн II Элизабет хатан хаан 90 насны ойн баяраа өчигдөр буюу зургаадугаар сарын 11-ний бямба гарагт сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Хэдий хатан хааны жинхэнэ төрсөн өдөр нь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр боловч тэрээр албан ёсны төрсөн өдрөө энэ өдөр тэмдэглэдэг уламжлалтай юм. Тэрээр төрсөн өдрөө долоо хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Хэзээд тод хувцас өмсдгөөрөө алдартай тэрээр энэ удаа ч гэсэн стиль имижээ алдсангүй. Гадны хэвлэлүүд түүний төрсөн өдрөөрөө сонгон өмссөн хувцасны тухай ихээхэн ач холбогдол өгөн бичиж байна. Тухайлбал, "Неон ногоон өнгийн хослол өмссөн түүнийг хэдэн мянган хүний дотроос төвөггүй ялгаж харж чадахаар байлаа" "Стиль имижиндээ үнэнч хатагтай"гэх зэргээр гадны хэвлэлүүд бичиж байна.
Ойн баяр сүрт жагсаалаар эхэлж, 1400 гаруй алба хаагч алдарт улаан хүрэм, хар үсэрхэг малгайгаа өмсөн, 200 морь хөлөглөн, 400 гаруй хөгжимчин уран бүтээлч түүнд хүндэтгэл үзүүллээ. Түүнччлэн "God Save the Queen" Төрийн дуулал эгшиглэж, Шотландын цуур хөгжим болон жагсаалт оролцсон найрал дуучид ая дуугаа өргөжээ.
II Элизабет хатан хаан 1981 оны төрсөн өдрөөрөө морь унаж яваад буудуулж байсан удаатай. Аз болоход тэр үед хамгаалалтын хантааз өмссөн байсан тэрээр гэмтээгүй өнгөрсөн юм.
Гэхдээ өчигдөр болсон хатан хааны 90 насны төрсөн өдрийн цэнгүүнд уригдсан CNN агентлагийн сурвалжлагч Кейт Виллиамс “Хэдийгээр цагдаа нар хэдэн мянган хүн цугларсан олон нийтээс хол байхыг сэрэмжлүүлж байсан ч II Элизабет хатан хаан энэ удаад усны хамгаалалттай болон аврах хантааз, тэр ч бүү хэл нарны шал ч зүүгээгүй. Хатан хаан олон нийт, хүмүүстэй ойр байхыг хүсч байсан” гэж хэлжээ.
Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 10-ны өдөр Букингемийн ордноос Хатан хаан II Элизабетийн 90 насны ойн баярт зориулсан албан ёсны фото альбум гаргасныг толилуулъя.