"Клеопатра" түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг тун удахгүй тайзнаа амилах гэж байна. Бернард Шоугийн "Цезарь Клеопатра хоёр", Уильям Шекспирийн "Антони Клеопатра хоёр" жүжгүүдийн зохиолын дагуу бүтээсэн бөгөөд шинээр мэндэлж буй "Монгол театр"-ын анхны уран бүтээл болж буй юм.

Нээлтийн тоглолт 2024 оны хоёрдугаар сарын 28-нд "Улаанбаатар театр"-ын тайзнаа болох гуравдугаар сарын 5-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох юм.

"Клеопатра" сонгодог жүжгийн Клеопатра хатны дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Ромын жанжин, Клеопатра хатны дурлалт залуу Марк Антонигийн дүрийг жүжигчин П.Баттөр, Ромын жанжин Юлый Цезарийн дүрийг ардын жүжигчин Б.Жаргалсайхан нар амилуулж буй юм.

Ерөнхий найруулагчаар А.Чингүн ажиллаж буй бөгөөд тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-180 мянган төгрөгийн үнэтэй байна.