Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн зурхайг хүргэж байна.
Ивээл жил нь гурав, гурваараа буюу төрсөн жилээс тоолоод 5, 9 дэх жил дээр таарч байгаа жилүүдийг ивээл жил гэнэ.
-Луу, хулгана, бич
-Үхэр, могой, тахиа
-Нохой, бар, морь
-Туулай, хонь, гахай ивээл жилүүд юм.
Энэ жилийн тухайд огторгуйд урган гарч байгаа жил нь модон луу жилд луу, хулгана, бич жилтнүүдэд хийморь доройтох нас тохионо. Хийморь доройтох нас нь 5, 9, 13, 17, 21, 25, 29, 33, 37, 41, 45 бөгөөд Хийморийн сан, Цагаан шүхэрт, сахиусны ганс уншуулж, хийморийн дарцаг хийсгэ.