Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн суудлын үр, цээр, заслыг хүргэж байна.

Бар, туулай-Усанд,

Морь, могой-Модонд,

Хулгана, гахай-Төмөрт,

Бич, тахиа-Шороонд,

Үхэр, луу, хонь, нохой-Гал суудалд тус, тус сууваас тухайн жилдээ сайн байна гэж үздэг байна.

Гал суудалд суусан хүмүүн

Эрүүл мэнд: Толгой, цээж, нүд, чих, хамрын өвчнөөс сэргийл

Цээрлэх зүйл: Хуяг дуулга, эсгий, улаан өнгийн эд, улаан зүсмийн морь авахыг цээрлэ. Бэр авах, чандарлах, тоосго шатаах тэргүүтний газар бүү оч. Сохор буюу бэлбэсэн эмийн идээнээс цээрлэ.

Болгоомжлох үе: Өвс шарлах буюу намрын адаг сард

Суудлын засал: Сундуй, Цэнд, Галын сан, Гомбо, Лхам бурхан тахиул

“Шороо” суудалд суусан хүмүүн

Эрүүл мэнд: Шар өвчнөөс болгоомжил

Цээрлэх зүйл: Байшин, барилга барих, газар ухах, мод таслах, чулуу ховхлох нугуудыг цээрлэ. Үнэт эрдэнийн зүйл хийгээд шар өнгөтэй сав, эдлэлийн зүйл, хөгшин хонь, үхэр авахыг тэвч.

Болгоомжлох үе: Жалганы ам харлах үе буюу хаврын гурван сард цас мөс хайлах цагт

Суудлын засал: Банзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саей-нинбын доо, Алтангэрэл, Арван гурван сан уншуул. Газар усаа тахь.

“Төмөр” суудалд суусан хүмүүн

Эрүүл мэнд: Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл

Цээрлэх зүйл: Хэл амны зэтгэр, шулмас хорлох тул хэрүүл тэмцэл, хаданд авирахыг тэвч. Төмрийн зүйл хийгээд ямаа, илжиг худалдан авахыг тэвч. Гөрөөсний мах цээрлэ.

Болгоомжлох үе: Гол ус зайрмагтан хөлдөх үе

Суудлын засал: Мэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт, Ариун сан

“Огторгуй” суудалд суусан хүмүүн

Эрүүл мэнд: Толгой гар, хөл өвдөх, нойр муудах, сэтгэл хямрахаас болгоомжил.

Цээрлэх зүйл: Бөө сангасын турхирагч зэтгэр, тийрэнгийн хорлолтой. Гэр байшингийн туурга, дээвэр тавих, гөрөөс агнахыг тэвч. Нохой шар өнгийн эд, амьтны арьс, мах, цагаан морь, авахыг цээрлэ.

Болгоомжлох үе: Газар ногоорох

Суудлын засал: Чойжоо, Шалши тахиул, Намхайнинбу-доо, Алтангэрэл, Арвангурван сан, Манал, Цэнд, Сундуй уншуул.

“Ус” суудалд суусан хүмүүн

Эрүүл мэнд: Бөөр, сав, гэдэс өвдөх, уруул ам хавдах, үе мөчний өвчнөөс сэргийл.

Цээрлэх зүйл: Лус хорлох тул хар өнгийн гутал, эд авах, усны далан, хашлага нугуудыг барихдаа анхаар. Бэр авах, загасны мах, усанд үхсэний мах идэхийг цээрлэ.

Болгоомжлох үе: Хур бороо орох үеэр болгоомжил

Суудлын засал: Лүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхам тахиул, лусын балин өргө.

“Уул” суудалд суусан хүмүүн

Эрүүл мэнд: Ам цангах, үс унах, яр гарах, шар ус гүйх өвчнөөс сэргийл.

Цээрлэх зүйл: Тангарагийн буг, эдийн зэтгэр хорлох тул тахилын эд, хуврагын эд бүү ав. Шороо, чулууны үйлийг цээрлэ.

Болгоомжлох үе: Өвс хатаж, газар хөлдөх үе

Суудлын засал: Лхамын ганшиг, Цагаан шүхэрт, Цагаан өвгөний сан, Намхайнинбу-доо, Дүгэр, Гомбо, Шалши, Намсрай тахиул

“Мод” суудалд суусан хүмүүн

Эрүүл мэнд: Элэг, цөс, гэдэс, яр гарахаас сэргийл

Цээрлэх зүйл: 15 их ад хорлох тул модны үйлийг цээрлэ. Мод хийгээд төмрийн зүйл бүү ав.

Болгоомжлох үе: Мод гөлөглөх үе

Суудлын засал: Гомбо, Очирваань тахиул, усан балин өргө. Улаан юм, Манал, Сундуй, Нит, Ариун сан, Нолсан, Дүншиг айлтга.

“Хий” суудалд суусан хүмүүн

Эрүүл мэнд: Хий, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс болгоомжил

Цээрлэх зүйл: Солиоруулагч ад, эм адын хорлолтой. Андгай тавих, анхлан дуу бүжиг, хөгжим сурахдаа анхаар. Чимэг, хөгжмийн зэвсэг бүү ав.

Болгоомжлох үе: Хавар, намрын улиралд болгоомжил

Суудлын засал: Ширнэн, Жадамба, Хамчунагва, Сундуй, Цагаан шүхэрт, Гурван гүрэм айлтга. Гонгор, Лхам тахиул.