"Бүргэдийн баяр 2024" наадмыг ирэх гуравдугаар сарын 9-10-нд "Чингис хааны хүрээ цогцолбор"-т зохион байгуулахаар болжээ.
18 дахь удаагаа болох гэж буй уг наадам нь казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилготой юм.
Мөн наадмын үеэр бүргэдээр ан бариулах тэмцээн, харцага, шонхор шувууны үзүүлбэр, казах үндэсний тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болдог уламжлалтай.