Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлт Sunny town хотхон буюу замын эсрэг талын орон сууцны барилгад үлэмж хохирол учирсан байна.

Тус байрны оршин суугч Н "Бид дэлбэрэлт болоход унтаагүй байсан. Эхэндээ гадаа хүчтэй дуу гарсан. Машин мөргөлдсөн чимээ байсан байх. Мөргөлдөөд дөрөв орчим минутын дараа гал авалцаж, дэлбэрэлт болсон. Гал авалцахад цонхноос халан нүүр лүү халуу дүүгэж байсан. Хүмүүс яаралтай гар гэж хаалга балбасан. Хувцас хунараа ч өмсөж амжилгүй гарсан. Гарсны дараа хоёр, гурав дахь дэлбэрэлт болсон. Бид үүрийн 04.00 цаг хүртэл гадаа байсан. Онцгой байдлын алба хаагчид ямар мундаг ажилладаг гэдгээ харуулсан. Иргэд маш их айдастай байсан. 05.00 цагийн үед гэртээ орж ирэхэд бүх цонх хагарчихсан байлаа. Гэр хүүхэд байх аргагүй хүйтэн байна. Одоо халаалтаа зогсоож, паараа хөлдөөхгүйн тулд хөнжил, хэрэгслээр дулаалж байна. Цонхны үйлдвэртэй ярьж үзсэн. Дээд байгууллагаас арга хэмжээ авна гэж хэлсэн. Манай байрны гуравдугаар орцны 12 давхар хүртэлх айлуудын цонх нь хагарсан" гэв.