
Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Б.Цэцэгдарийн мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 9186-3399, 8011-7576 дугаарт хүлээн авч, мэдээллийн нууцлалыг чанд хадгална. Б.Заяатүшигийн мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 9011-0960, 9996-6880 дугаарт хүлээн авч, мэдээллийн нууцлалыг чанд хадгална гэв. Дахин залилах гэмт хэрэг үйлдэж болзошгүйг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.
