
2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt системээр авч эхэлснийг Татварын байгууллагаас мэдэгдлээ. Энэ сарын 23-ныг хүртэл хүсэлтээ илгээх боломжтой байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө дараах татваруудыг төлж болох нь.
Харин IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авах иргэдэд Цагаан сарын баяраас өмнө олгоно гэдгийг мэдээлээд байгаа юм. Сангийн сайдын мэдээлснээр энэ онд НӨАТ-ын буцаалтаар 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор улсын төсвийг баталжээ.