-Эдийн засаг өөрөө хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг дагаж өсдөг. Бусдын хөрөнгөөр өөрсдийн чадахгүй зүйлийг босгож улсынхаа хөгжлийг шинэ түвшинд гаргаж буй хөгжингүй, буурай орнуудын тоо нэмэгдсээр. Харин Монгол Улс ухарсаар.
-Энэ онд гадаадын хөрөнгө оруулалтыг татах 10 улсын тоонд Камбож, Филиппин, Кени, Намиби, Казахстан, Серби, Марокко улсууд багтжээ.
-Манай улсын хувьд хууль эрх зүйн тодорхой бус байдлаасаа болж BHP minerals, Vale, Cameco, Britisch petrolium зэрэг дэлхийн уул уурхайн томоохон компаниудыг шилээ ширгээн гарч явахад хүргэсэн. Тэд буцаж ирээгүй.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт тойрсон хөндүүр сэдвээр тоймч Г.Байгаль дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.