
Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Энэ хүрээнд богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна.
Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэнэ хэмээн мэдэгдээд буй.
Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөжээ.
Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргасан гэлээ.









Гэвч Офицеруудын ордноос хотын төвийг зорих чиглэлд "5 шар-Офицеруудын ордон" гэсэн ганцхан чиглэлийн автобус үйлчилнэ. 41 автобусны зогсоолтой, эргэлтийн урт нь 24 км, эргэлтийн хугацаа нь 72 минут газар нийтдээ 75 автобус үйлчилгээнд явах гэнэ.
Одоогийн байдлаар Офицеруудын ордон чиглэлд
Ч:12 Ургах наран хороолол-Офицеруудын ордон
Ч:36 Гачууртын эцэс-Офицеруудын ордон
ХО:4 Тэрэлж-Офицеруудын ордон
ХО:5 Налайх-Офицеруудын ордон
ХО:11 Хонхор-Офицеруудын ордон
Ч:32А Улиастайн шинэ эцэс-Офицеруудын ордон гэсэн зургаан автобус богино эргэлтээр үйлчилж байна. Энэ нөхцөлд гэтэл уг автобусны буудал зорчигчийн ачааллаа дийлэхгүй байгаа. Гэтэл ийнхүү уг чиглэл рүү үйлчлэх автобус 9 болж нэмэгдэхэд автобусны буудал ачааллаа дийлэх үү.
Хэдийгээр Офицеруудын ордонг дайран өнгөрөх
ТГ:5-Цагаан давааны задгай-Офицеруудын ордон-Сансарын ШТС
Ү:29-"Вокзал-МУИС-Улаанхуаран"
Х:12-Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг" гэсэн гурван чиглэл буй ч эдгээрээс ганц зөвхөн ганц чиглэл нь л Энхтайваны өргөн чөлөөгөөр буюу төв зам дагуу зорчих юм.


