“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох “Нүүрсний” гэх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байгаа. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ.
Шүүгдэгчээр:
Т.Аюурсайхан Т.Түвшинбаатар Х.Батхишиг Б.Ганхуяг О.Данзанлувсантүдэв Б.Отгонжаргал Г.Гантөмөр О.Дагвадорж И.Даваадорж П.Бадамханд Б.Эрдэнэбаяр нар оролцох товтой байна
Тус хэргийн шүүх хурал жил дамнаж, нийт таван удаа хойшилсон юм.