Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд бэртэж, гэмтжээ. Үүний 379 буюу талаас илүү хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт болсон осол юм. Судалгаанаас харахад хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй нь өглөө 07:00-08:00, орой 17:00-20:00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе түгээмэл тохиолдож буй.
Иймд явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцад лед гэрэл хийж байна.
Энэ талаар Нийслэлийн захиргаанаас “Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин сайжирч эерэг үр дүн гарч эхэлсэн. Тиймээс уг ажлыг үргэлжлүүлж нийслэл дэх сургууль орчмын бүсийн 102 гаруй байршилд явган хүний гарцад лед гэрэл хийхээр төлөвлөсөн” хэмээв.
Хийгдсэн:
Хэрэгжих шатанд байгаа:
Хийхээр төлөвлөгдсөн: