Чингис хаан Үндэсний музейд "Луу жил” сэдэвт шинэ маркийн нээлтийн ёслол боллоо.
Монгол маркийн 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилд зориулсан “Луу жил” сэдэвт хоёр нэрийн маркт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олдсон лууны бүтэн дүрс бүхий Ази тивийн анхны олдвор Хос мөнгөн лууг дүрсэлжээ.
Маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, соёлын гавьяат зүтгэлтэн, археологич, түүхч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар нар мэргэжлийн зөвлөгөө өгч, холбогдох зураг, материалаар тусалжээ.
Харин маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.