
Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхлээд буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн.
Тээврийн хэрэгслийн торгуулиа www.smartcar.mn болон http://torguuli.police.gov.mn/ нэвтэрч өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой. Мөн дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан тээврийн хэрэгслийн торгуулиа төлөх боломжтой юм.