Үнэтэй брэндийн даашинз, хослолоо эсвэл дурлаж авсан хувцсаа өнгийг нь гандааж, чанарыг нь алдуулахгүйгээр удаан эдлэх хүсэлтэй хүн олон. Ингэхийн тулд байнга хими цэвэрлэгээнд өгөх нь цаг хугацаа хийгээд эдийн засгийн хувьд ч багагүй хүндрэл учруулдаг. Тиймээс шинэ хувцас авахдаа шошгон дээрх тэмдэглэгээг анхаарсны дараа сонголтоо хийх нь чухал юм. Харин нэгэнт сонгосон хувцасны тухайд бол өөр хэрэг. Хэдийгээр сүүлийн үеийн бүх автомат угаалгын машин аливаа хувцсыг ангилж угаах олон төрлийн үйлдэлтэй болсон ч шошгыг нь зөв уншиж, зааврынх нь дагуу арчлахгүй бол дурлаж авсан хувцаснаасаа салахад хүрнэ. Энэ удаагийн "Амьдрал ойрхон зөвлөгөө" булангаараа хувцасны шошгыг хэрхэн зөв уншиж, арчлах тухай мэдээллийг хүргэж байна.