Хүний амьдрах хугацааг тодорхойлох гол хэмжүүр нь дундаж наслалт юм.

Тухайн онд шинээр төрсөн хүүхдийн эрүүл мэнд, амьдрах нөхцөл нь цаашид хэвээр хадгалагдана гэж үзвэл түүний үргэлжлэн амьдрах хугацааг “ДУНДАЖ НАСЛАЛТ” гэнэ.

2022 оны байдлаар монгол хүний дундаж наслалт 71.3 байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.3 харин эмэгтэйчүүдийнх 76.7 байгаа бөгөөд зөрүү нь  9.4 жил болжээ.

Монгол хүний дундаж наслалт 2015 оноос хойш 1.4 жилээр нэмэгджээ.