ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ 345МВт байсныг одоо 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсноо Диспетчерийн үндэсний төвд арванхоёрдугаар сарын 12-нд мэдэгдсэн. Иймд энэ сарын 13-наас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаагаа Эрчим хүчний сайд олон нийтэд мэдээлсэн юм. Харин албаныхан цахилгаан хязгаарлахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэтэл олон нийтийн сүлжээнд өвлийн ачааллын үед эрчим хүчний хязгаарлалт хийх хуваарь нийтлэгдсэн юм.

Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад "Эрчим хүчийг аль ч бүсэд хязгаарлаагүй. Тийм хуваарь гаргаагүй" гэх мэдээлэл өгсөн юм. Харин УБЦТС ТӨХК-иас тодруулахад "Гэмтэл саатал гарч, чадлын дутагдалд орсон үед эрчим хүч хязгаарлах дотоод хуваарь гадагш задарсан байна. Энэ хуваарь өөрчлөгдсөн. Мөн энэ хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана гэсэн үг биш. Олон нийтэд ташаа мэдээлэл цацагдсан байна" гэсэн юм.