Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан намын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 18-нд болно. Нэр дэвшигчдийн бүртгэл хаагдсан бөгөөд дөрвөн нэр дэвшигч нэрээ дэвшүүлжээ. Тодруулбал, "Тэтгэлэг апп"-ын үүсгэн байгуулагч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Б.Батзаяа, ҮБХ-ны Тамгын газрын дарга асан Л.Ганхөлөг, ҮБХ-ны гишүүн М.Амгаланбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар нэр дэвшжээ.
Нэр дэвшигч тус бүрийн танилцуулгыг хүргэе.
Төрсөн огноо:
1991.07.04
Төрсөн газар:
Ховд аймгийн Жаргалант сум
Боловсрол:
Боловсролын удирдлага, бизнесийн удирдлагын магистр
Ажлын туршлага:
2022 оноос Educational Zone Technology LLC -ийн гүйцэтгэх захирал, "Тэтгэлэг апп"-ын үүсгэн байгуулагч
2021-2022 онд "Ubcab” онлайн такси үйлчилгээний компанийн маркетингийн захирал
2017-2019 онд "Номин Холдинг” ХХК-ийн сургалт хөгжлийн ахлах менежер
2013-2014 онд Октопус консалтингийн төслийн менежер
2013-2014 онд Монголын Залуучуудын холбоонд мэргэжилтэн
Сонгуульт ажил:
2023 оноос УИХ дахь ардчилсан намын бүлгийн зөвлөх
2016-2018 онд Нээлттэй ардчилсан нам шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч
2017-2021 онд Монголын мэтгэлцээний танхимын удирдах зөвлөлийн гишүүн
2021 оноос Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Төрсөн огноо:
1989.08.04
Боловсрол:
1997-2006 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р арван жил,
2006-2010 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургууль Олон улсын Харилцааны ажилтан бакалавр,
2012-2014 онд Түшээ Дээд сургууль Эрх зүйч бакалавр,
2015-2016 онд МУИС-ийн Улс төр судлалын магистр,
Ажлын туршлага:
2011-2012 онд УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний туслах,
2012-2016 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх,
2019-2020 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ, БЗД-ийн 24-р хорооны Засаг дарга,
2013-2016 онд Сэлэнгэ аймгийн намын хорооны гишүүн,
2017-2020 онд ҮБХ-ны гишүүн,
2020-2022 онд ДоСХ-ны гишүүн,
2022-2023 онд ҮБХ-ны Тамгын газрын дарга
Төрсөн огноо, төрсөн газар:
Хөвсгөл аймгийн Мөрөн сум
Боловсрол:
2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль,
1993-2003 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар сургууль
Ажлын туршлага:
2009-2014 онд “Классик тохижилт” ХХК-ийн захирал,
2014-2017 онд Сангийн яамны Арилжааны тооцооны төвийн дарга,
2017 оноос Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Сонгуульт ажил:
Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн,
Нийслэлийн намын хорооны гишүүн,
Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагын зөвлөлийн гишүүн,
Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
Төрсөн огноо, төрсөн газар:
Өвөрхангай аймаг, Арвайхээр хот
Боловсрол:
Эрх зүйч, Хууль зүйн ухааны доктор
Ажлын туршлага:
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,
Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга
Сонгуульт ажил:
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн,
Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,
Нийслэлийн Ардчилсан намын хорооны гишүүн,
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүн