Ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгт хүрнэ. Энэхүү нэмэгдэл өнгөц сонсоход баярлууштай сонсогдож буй ч үнэн хэрэгтээ нийт иргэдийн эрх ашигт нийцэхгүй байна.Улсын хэмжээнд ажил эрхэлж буй 1,1 сая гаруй хүмүүсийн 18 хувь нь цалингийн доод хэмжээгээр цалинждаг. Үлдсэн 82 хувь нь үүнээс үүдэх НД-ын шимтгэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гэсэн дарамтыг нуруундаа үүрнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаад бусад ажиллагсдын цалин хөлс тэр хэрээр нэмэгдэх үү? Тоймч Г.Байгаль энэ талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.