Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын оператор Tokyo Electric Power (TEPCO) компани цацраг идэвхит бодисоос цэвэршүүлсэн усыг далайд асгах ажлын хоёр дахь шат төгссөн тухай мэдээлэв.
Ажиллагааны явцад ямар нэгэн зөрчил гараагүй бөгөөд 7800 тонн усыг өдөрт 500 тонноос ихгүйгээр далайд асгажээ. Цэвэршүүлсэн усны дөрөв дэх хэсгийг ирэх жилийн эхээр асгахаар төлөвлөж байна.
2011 оны газар хөдлөлтөөр осолдсон атомын цахилгаан станцын тогоонд хуримтлагдсан усыг цэвэршүүлж далайд асгах ажил өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн. Нийтдээ 1.3 сая тонн усыг далайд асгах ажил ажиллагаа 30 жилийн хугацаанд хийгдэх юм.