Өнөө /2023.11.20/ өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгийн хойд, Булганы нутгийн өмнөд хэсэг, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дарханы нутгийн зарим газраар 0.0-28.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Одоогоор Төв аймгийн Эрдэнэсантад хамгийн их цасан бүрхүүл тогтсон бөгөөд 28.0 см цасан бүрхүүлтэй байна.
Үүнээс гадна Увсын Малчинд 26.0 см, Хяргаст 25.0 см, цасан бүрхүүл тогтжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр /2023.11.20/ гаргасан анхааруулга мэдээнд Дундговь, Дорноговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас, нойтон цас орох тул тус аймгуудын нутгаар зорчихгүй байхыг анхааруулаад буй.