Ирэх даваа гарагаас буюу арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Өвлийн идшээ дараах 10 байршлаас худалдан авах боложмтой.

"Өвлийн идэш 2023" өргөтгөсөн худалдааны байршил:

1. Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд-Архангай, Хөвсгөл аймаг

2. Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв - Хэнтий, Сүхбаатар

3. Баянзүрх дүүрэг Жуковын талбай-Дорнод, Хэнтий

4. Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд-Өвөрхангай, Төв,

5. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу-Ховд, Увс,

6. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах-Булган, Говь-Алтай, Завхан аймаг

7. Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв-Дорноговь, Дундговь, Өмнөговь

8. Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв-Сүхбаатар аймаг

9. Налайх дүүргийн Налайх зах-Дорнод, Говьсүмбэр

10. Хан -Уул дүүрэг  15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн-Бүх аймгууд