Үндэсний кофе шопын сүлжээ Caffe Fonte 2023 оны 11-р сарын 6-ны өдөр гурав дахь салбараа Төрийн ордонд нээлээ. Энэ оны 5-р сарын 17-нд албан ёсны нээлтээ хийж байсан тус кофе шоп нь нээлтийнхээ үеэр хоёр дахь франчайз салбарын гэрээнд гарын үсэг зурж байсан бол ийнхүү ээлжит нэгэн салбараа нээн хүрээгээ тэлж буй юм.

Caffe Fonte нь Монгол уламжлалт хэв маягийг Европын соёлтой хослуулсан кофе шоп бөгөөд эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг эх орныхоо өнцөг булан бүрт түгээх нэн тэргүүний эрхэм зорилготой үндэсний кофе шопын сүлжээ юм. Европын Мастер кофе хуурагчийн тусламжтай орчин үеийн кофе хуурах үйлдвэрийг 2017 онд ашиглалтад оруулсанаас хойш өдгөө өөрийн брэндийн шинэхэн хуурсан амтат кофег зах зээлд санал болгохоос гадна Caffe Fonte кофе шопод мэргэжлийн баристагийн гар аргаар урласан Спешелти зэрэглэлийн өндөр чанарын кофе, Итали түүхий эд, технологиор хийсэн нарийн боов, зайрмаг, амтат уух зүйлс зэргийг өрсөлдөгч олон улсын сүлжээ кофе шопуудаас 30% гаруй хямд үнээр санал болгосоор байна.

Мөн бизнес эрхлэх, өөрийн кофе шоптой болох хүсэлтэй хэн бүхэнд “Caffe Fonte”-ийн франчайзыг санал болгож байгаа ба олон улсын кофе шопоос хоёр дахин бага хөрөнгө оруулалт, 100 гаруй кофе шопыг хангах хүчин чадалтай үйлдвэр логистик, нэгдсэн хүчтэй маркетингийн бодлого, франчайзын үйл ажиллагааны 10 гаруй жилийн туршлагатай хамт олонтой хамтарснаар та хүнсний үйлчилгээний франчайзыг сонгодог утгаар нь, иж бүрнээр авах, салбартаа стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх өндөр давуу талтай юм.
Дараагийн таван жилд Caffe Fonte кофе шоп орон даяар 50 салбар нээж, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байна.