Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө УИХ-аар хэлэлцэн батлах хуультай. Хуулийн хугацаа дахь сүүлийн ээлжит чуулган өнөөдөр болов. Тиймээс ирэх оны төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар явуулж, эцэслэн баталлаа. Тодруулбал, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Ингэхдээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.8 их наяд, нийт зарлага 27.3 их наяд төгрөг байхаар батлав. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогоос дурдвал,

Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас дурдвал

Төсвийн хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлнэ.