Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Хурлаар энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргах юм. Энэ долоо хоногт Байнгын хороод, чуулганы хуралдаанаар 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.