Өнгөрсөн шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Бараат нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан North Benz маркийн автомашин замын хажуу руу онхолдсон осол гарчээ. Ослын улмаас жолооч гэмтэж, тээвэрлэж явсан 40 тонн түлшнээс 15 тонн орчим нь асгарсан байна. Онцгой байдлын байгууллагаас түлш асгарсан газрыг саармагжуулах ажиллагааг хийжээ.