Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Тосонцэнгэл сумын төвөөс зүүн урд 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т буюу Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орсны улмаас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсжээ. Улмаар тус замд автомашин зорчих боломжгүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид замын цасыг хусаж, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт есөн автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгажээ.