Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09.00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 18.00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авна.
Үүнд:
- Кембрижийн IGCSE, O, AS, A
- IB-International Baccalaureate
- AP-Advanced Placement
- TOEFL /IBT/
- IELTS
- SAT
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.
Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар ЭЕШ цэсийн Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хэсэгт ЭЕШ-д бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан ирүүлнэ үү. Хүсэлтэд дараах материалыг ирүүлнэ. Үүнд,
- Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
- Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат болон дүнгийн хуудасны хуулбар
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
Жич: Зөвхөн 2022 оны төгсөгчид дүн, оноо дүйцүүлэх хүсэлтээ ирүүлнэ.
2023-2024 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж байгаа сурагчдын хувьд 2024 оны зургаадугаар сарын ЭЕШ-ын өмнө зарлагдсан хугацаанд хүсэлт ирүүлнэ хэмээн БШУЯ-наас мэдээллээ.