Европын Холбооны орнуудад царцсан ОХУ-ын хөрөнгөөс Украинд нөхөн төлбөр болгон 140 тэрбум евро өгөх Европын Комиссын саналыг Европын Төв Банк дэмжсэнгүй.
Financial Times-ийн мэдээлснээр Европын Комиссын төлөвлөгөөний дагуу Европын орнууд баталгаа олгож, зээлийн эрсдэлийг хуваарилах юм. Гэвч Европын холбооны гишүүн орнууд хурдан хугацаанд мөнгө татах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ нь зах зээлд дарамт учруулж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Европын төв банкны дотоод шинжилгээ нь энэ төлөвлөгөө нь шууд санхүүжилттэй ижил гэдгийг харуулсан аж. Учир нь энэ тохиолдолд төв банк нь гишүүн орнуудын санхүүгийн үүргийг хариуцах юм. Европын холбооны гэрээний дагуу ийм үйлдэл хийхийг хориглодог бөгөөд энэ нь өндөр инфляц үүсгэх болон Европын Төв Банкны үнэлэмжийг бууруулах аюултай юм.