Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эрх зүйн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг дэмжлээ. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дагалдаж 27 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар танилцууллаа.
Нийслэл хотын төвийн зургаан дүүргийн Засаг дарга, газрын албад газар олгохгүй байхаар төсөлд тусгасан. Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн дарга нар газар олгохгүй. Харин захын гурван дүүргийн Засаг дарга газар олгох харилцаа хэвээр байхаар төсөлд тусгасан. Нийслэлийн Засаг дарга тодорхой шаардлагын дагуу газар олгож болохоор хуульчилна" гэлээ.