Сэтгэл зүйн хүнд асуудлууд, эцгийн хатуу хяналт, санхүүгийн барьцаан дор өнгөрүүлсэн 13 жилийн амьдралаараа дурсамж ном бичсэн Бритни Спирс бэлгийн амьдралын нууцаасаа ч дэлгэжээ.

10-р сарын 24-нд худалдаанд гарах номын онцлох эшлэлүүдийг People сэтгүүл нийтэлсэн юм. Сэтгүүлд бичсэнээр поп дуучин Жастин Тимберлейктэй үерхэж байх үедээ үр хөндүүлсэн тухайгаа номдоо өгүүлжээ.

“Миний хувьд жирэмслэлт эмгэнэл биш байсан. Би Жастинд маш их хайртай байлаа. Хэзээ нэгэн цагт бид гэр бүл болно гэж үргэлж боддог байсан. Гэхдээ Жастин намайг жирэмслэхэд сэтгэл хангалуун бус байсан нь тодорхой. Бид хүүхэдтэй болоход бэлэн биш, хэтэрхий залуу байна гэж тэр хэлсэн" хэмээн Бритни өгүүлжээ.

Тэд 20 гаруйхан насандаа 1999-2002 оны үед болзож байсан юм. Одоогоор Жастин Тимберлейк энэ талаар тайлбар хийгээгүй байна.