Цахим худалдааны Amazon компанийг үүсгэн байгуулагч, тэргүүн асан Жефф Безос дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тансаг хэрэглээний LVMH компанийн эзэн Бернард Арног гүйцэж, хоёрдугаар байрт орж ирлээ.
Bloomberg тэрбумтнуудын жагсаалтыг шинэчлэн гаргаснаар, Безосын хөрөнгө 2023 оны эхнээс 49.3 тэрбум доллараар нэмэгдэж, 156 тэрбумд хүрсэн бол Арно 6.95 тэрбумаа алдаж 155 тэрбум долларын хөрөнгөтэй үлдлээ.
Тэгвэл Илон Маск чансааны нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна. Теслагийн хувьцаа 106 хувь өссөнөөр түүний хөрөнгө энэ онд 96.8 тэрбум доллараар нэмэгджээ. Маскийн хөрөнгө нийтдээ 234 тэрбум доллараар хэмжигдэж буй.
Үүнээс гадна эхний тавд Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс (125 тэрбум ам.доллар), Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйж (124 тэрбум доллар) багтсан байна.