21 төрөл зүйлийн амьтан нэгэнт устаж үгүй болсон тул нэн ховордсон амьтны жагсаалтаас хассан болохыг АНУ-ын загас, зэрлэг ан амьтан хамгаалах алба даваа гарагт цахим хуудсандаа нийтэлжээ.
Эдгээр амьтад 1970-1980 онд нэн ховордсон амьтдын жагсаалтад бүртгэгдсэн ч тоо толгой нь хэт цөөн эсвэл аль хэдийн устсан байх магадлалтай гэж үзэж байсан юм. Тэр цагаас хойш эдгээр амьтад устаж үгүй болсон эсэхийг тодорхойлохын тулд нарийн судалгаа, тооллого явуулжээ.
Устаж үгүй болсон гэж үзэж буй 21 төрөл зүйлд нэг хөхтөн амьтан, 10 төрлийн шувуу, хоёр загас, найман төрлийн хясаа оржээ. Тэдгээрийн найм нь анх Хавайн арлуудаас олдож байсан юм.
Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн амьтан, ургамлын амьдрах орчин доройтож байгалийн төрөл зүйлүүдийн тоо толгой хурдтай цөөрч, устаж үгүй болоход ойртох болжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, 100 гаруй ургамал, амьтныг нэн ховордсон ангиллаас ховордсон ангилалд шилжүүлсэн байна.
Эрдэмтэд дэлхийн дахинд нэг сая орчим амьтан болон ургамлын төрөл зүйлд устах аюул нүүрлэсэн тухай 2019 онд анхааруулж байсан юм. АНУ-д 1300 гаруй зүйлийн амьтан, ургамал нэн ховордсон болон устаж буй төрөл зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.
Г.Анхбаяр