Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн олон улсын гүйлт зургаадугаар сарын 4-ний өдөр буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн түр хааж, иргэдийг спортоор хичээллэх боломжийг олгох юм.
-“Улаанбаатар марафон-2016”-

Энэ жилийн “Авто машингүй өдөр”-ийн уриа нь “Зөвхөн өнөөдөр биш... өдөр бүр” юм. Нийслэлчүүд жилдээ ганцхан удаа автомашинаасаа татгалзаж, спортын арга хэмжээг дэмжээд өнгөрөх бус өдөр бүр идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгохыг үүгээр уриалжээ.

Өнөөдөр “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болох юм. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид, 21 км 095 метрийн хагас, 42 км, 195 метрийн бүтэн марафон гүйлтэд оролцоно. Сонирхогчдын хувьд дөрвөн насны ангиллаар гурван зайд болох юм.

Марафонтой холбоотой мэдээллийг ЭНД-ээс авна уу.
-Автомашингүй өдрөөр зам хэсэгчлэн хаана-

Уламжлал ёсоор энэ өдөр 08.00-18.00 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх замыг хааж, эрүүл хэвшилд уриалсан спортын арга хэмжээ зохион байгуулах юм. Тухайлбал, Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл, хойшоо Хүүхдийн урлан бүтээх төв, МУИС, Сансрын тунель хүртэл, урагшаа Элчингийн болон Сөүлийн гудамжуудыг хаахаар болжээ. Ингээд хаасан замд “Улаанбаатар марафон-2016” тэмцээнийг зохион байгуулна.

-Зүүн дөрвөн замын уулзвараас баруун тийшээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж-Сансарын тунел,
-Токиогийн гудамж /Сансарын Петровисын колонкоос урагш хэсэг/ Чингис зочид буудлын зүүн хойд уулзвар хүртэлх,
-11 дүгээр хорооллын Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн зам Ж.Самбуугийн гудамж
-Гэсэр сүмийн уулзвараас зүүн тийш замууд
-Энхтайваны өргөн чөлөө-Баруун 4 зам хүртэлх
-Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүрний хойд талын хэсэг,
-Олимпийн гудамж, Буян ХХК-ийн зүүн зам дотогш замууд хамаарагдана. Эдгээр замууд хаагдахтай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт оруулж, 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар Нийслэлийэн Тээврийн газраас төлөвлөлт хийгдээд байна.
Гол гудамж замууд хаагдах үед Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно.
-Чингисийн талбайд зургаадугаар сарын 6-н өдөр зохион байгуулах ажлууд-

Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах тусгай тоноглогдсон автобус 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж иргэдэд мэдээлэл түгээнэ.
Анхны тусламж үзүүлэх талаар өсвөр үеийнхэнд болон иргэдэд 09:00-17:00 цагийн хооронд сургалт явуулах Автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хэрхэн хэрэглэх, ач холбогдлын талаар иргэдэд сурталчлах, зааварчилгаа Дугуйн парад 15:00 цагаас явагдана. Хийн дасгалын үзүүлбэр Цэцэрлэгийн насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаар үзүүлбэр Бүх нийтийг хамарсан “Алхалт, Алхалт, Алхалт” гимнастикийн үзүүлбэр 12:00 цагаас гарна “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжиглэсэн тоглолт Дугуйн Экстрим спорт үзүүлбэр Дүдү хүүхдийн угсардаг машины танилцуулга хийгдэж, хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан Байгууллага, олон нийтийн парад тус тус болно.


