Жил бүр Монгол залуус гадаадад өндөр боловсрол эзэмших нь нэмэгдэж байгаа билээ. Эдгээр сурагч, оюутан залууст үнэн зөв, мэдээлэл хүргэх зорилгоор 2016 оноос хойш Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (#EARC), Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (#ISU) хамтран долоо дахь жилдээ "Global University Fair 2023" буюу “Дэлхийн сургуулиуд Монголд 2023”боловсролын өдөрлөгийг 2023 оны 10-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгт АНУ, Болгар, БНХАУ, Сингапур, Солонгос, Канад, Казазстан, Швейцарь, Япон гэх зэрэг 10 улсаас 30 их дээд сургууль, коллежийн төлөөлөгч нар хүрэлцэн ирж өөрсдийн сургууль, хөтөлбөрийн талаар 2 өдрийн турш танилцуулах юм байна. Өдөрлөгийн үеэр 30 сургуулийн элсэлтийн албаны хүмүүстэй биечлэн уулзахаас гадна бакалавр, магистр, доктор зэргээр суралцах, сургалтын тэтгэлэг, эссэ бичих талаар лекцэнд оролцох боломжтой.
Тус өдөрлөгт урилгаар Монгол улсад суугаа АНУ-ын ЭСЯ, Канадын ЭСЯ, EducationUSA Mongolia, Campus France en Mongolie байгууллагуудын төлөөлөл оролцож гадаадад суралцах боломжуудын талаар лекц мэдээлэл өгөх болно.
Боловсролын өдөрлөг 2023 оны 10-р сарын 27-28-ны өдрийн 14.00-18.00 цагт Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (Хан-Уул Имарт дэлгүүрийн замын урд талд) дээр үнэ төлбөргүй болно. Мөн өдөрлөгийг зохион байгуулагч БЗМТ-н хэрэгжүүлдэг АНУ-д суралцах сурагч солилцооны хөтөлбөр, Англи хэлний сургалт, Дадлагажигч хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, мэргэжил сонголт, гадаадад суралцах талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Онлайн урьдчилсан бүртгэл: https://bit.ly/3sxEOIA

“ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД 2023” БОЛОВСРОЛЫН ӨДӨРЛӨГ ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД
АЗИ
ЕВРОП
АМЕРИК, КАНАД
*Associate - 2 жилийн хөтөлбөр, BA - Бакалавр, MA - Магистр, PhD - Доктор