Зэрлэг байгаль, ан амьтдын гэрэл зургаар мэргэшсэн гэрэл зурагчин Пол Жойнсон Хиксийн санаачилсан “Зэрлэг ан амьтдын шилдэг инээдмийн гэрэл зураг”-ийн уралдааны шилдгүүд шалгарчээ. 2017 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн уг уралдаанаар дамжуулан дэлхийн нийтийг байгаль дэлхий, зэрлэг ан амьтдыг хайрлахыг уриалдаг байна. Уралдаанд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган гэрэл зураг цуглардаг бөгөөд эцсийн ялагчийг ирэх 11 дүгээр сарын 23-ны өдөр шалгаруулна. Өнгөрөгч 2022 оны уралдаанд гэрэл зурагчин Женнифер Хэдлигийн Африкийн Танзани улсад авсан гурван настай гүегийн зураг шилдгээр шалгарсан юм. Энэ жилийн уралдааны сүүлчийн шатанд шалгарсан шилдэг 15 гэрэл зургийг танилцуулж байна.













