Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд Улсын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээний төв нээгдлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн 18 дугаар хороонд Улсын бүртгэлийн “Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг шинээр нээсэн байна.

Тус төв нээгдсэнээр Зайсангийн бүс буюу 11, 15, 17, 18, 19, 22 дугаар хорооны 85 мянган иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, иргэний болон эд хөрөнгийн, хуулийн зэрэг улсын бүртгэлийн бүх төрийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломжтой болжээ.

Удирдлагын академийн баруун талд 18-р хороонд байрлаж буй бөгөөд 08.00-17.00 цагийн хооронд ажиллана.