Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Харин 10 дугаар сарын 1-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орох юм байна.

Есдүгээр сарын 29-ний 20 цагаас есдүгээр сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур:

  • Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус,
  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр,Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -4...+1 градус,
  • өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар -4...+1 градус,
  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +3...+8 градус,
  • Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +7...+12 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус,  бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

Аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10 дугаар сарын 1-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Өдөртөө дулаарч:

  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан,
  • Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
  • 2-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.