БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-өөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэх тул түр хугацаанд зам хаахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Галданбошигтын гудамж, Баянбүрдийн тойргоос хойш Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэлх 600 метр авто замыг есдүгээр сарын 29-ний 22:00 цагаас аравдугаар сарын 1-ний 23:59 цаг хүртэл түр хаана.
