"Ханжоу 2022" Азийн 19-р наадам үргэлжилж байна. Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан билээ. Тэгвэл хоёрын даваанд Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг оноогоор илүүрхлээ. О.Есүгэн медалийн төлөө дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайтай тулалдахаар болжээ.