Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт нэг дор дөрвөн хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байхыг анхаарууллаа. Мөн пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.