Манай улс газар тариалангийн үйлдвэрлэлийг удирддаг агрономчийн боловсон хүчингүй болоход ойрхон байна. Элсэгч, төгсөгч нь 20-иос хэтрэхгүй байгаа юм. Гэтэл ААН-үүдийн 80 хувь, 330 сумын 76 хувь нь мэргэжлийн агрономчгүй байна. Гэхдээ агрономч бусад мэргэжил дотроо хамгийн олон элсэгч, төгсөгчтэйд орно. Учир нь ХААИС-ийн Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн зарим анги 2-5 оюутантай хичээллэж байна. Тухайлбал, энэ жил тус сургуулийн Байгаль орчны нөхөн сэргээлтийн ангид 3, хүрээлэн буй орчны инженерийн ангид 5 оюутан элсжээ.
Энэ талаар ХААИС-ийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш Б.Амарсанаа "ЭЕШ-ийн оноо харгалзаж, өндөр оноотой хүүхдүүдэд төрийн дэмжлэг, тэтгэлэг олгох шаардлагатай байна. Мөн төрд ажлын байр бий болгох нь зүй. Хуульд энэ тухай заалт оруулах хэрэгтэй" гэв.