Баасан гарагт Крымийн хойгт хийсэн довтолгооны үеэр Оросын Хар тэнгисийн флотын командлагч, адмирал Виктор Соколов болон бусад 33 офицерыг устгасан гэж Украины тал мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас адмирал Виктор Соколовыг амьд байгааг гэрчилсэн дүрс бичлэг цацжээ.

Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу Оросын тэнгисийн цэргийн таван командлагчтай цахимаар хуралдаж буй найман минутын дүрс бичлэгт Виктор Соколовын царай төрх тодорхой харагдаж байгаа юм. Бичлэгийг хэзээ авсан нь тодорхойгүй ч тус яамнаас сайдын өндөр албан тушаалтнуудтай хийсэн уулзалт мягмар гарагт болсон гэж мэдэгджээ.