Өчигдрийн /2023.09.26/ 19.00 цагийн байдлаар дараах авто замуудад цас ихээр орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учирч байна.

Үүнд:

Хашаатын хөтөл-Цас орж халтиргаа гулгаа үүссэн тул давс, бодис цацахаар ачигч нэг, замчин гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. “Ховд АЗЗА” ТӨХК

А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн замд үзлэг хийж Зээгтийн давааны замын цасыг цэвэрлэхээр замчин тав, ачигч нэг гарган ажиллаж байна. “Жол” ХХК

А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын 130 дахь км Бураатын даваанд их хэмжээний цас орж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учраад байна. Зам хариуцагч "Жол" ХХК-иас ковш нэг, замчин зургаан хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь ажиллаж байна.

Мөн өнөө шөнө (2023.09.26) Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орно. Өнөөдөр (2023.09.27) Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орно.

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаарлагагүй тохиолдолд тус чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.