“Ханжоу 2022” Азийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Хилчин спорт хороо, "New Arig US" компаний тамирчин Батхуягийн Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ. Тэрээр Узбекистаны жүдоч Туробоев Музаффарбектэй барилдаж иппон үнэлгээгээр ялагдлаа.
Б.Гончигсүрэн нь эхний тойрогт гоц мөргөж хоёрын даваанд БНСУ-ын Вүн Жон-Хүнийг дийлсэн. Улмаар хагас шигшээд АНЭУ-ын Жафар Костоевыг ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.