“Ханжоу 2022” Азийн наадмын жүдо бөхийн төрөлд Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө, О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Тэгвэл +78 кг-д барилдсан А.Адьяасүрэн, эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн Г.Алтанбагана нар хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна. Тодруулбал, А.Адьяасүрэн Казахстаны Камила Берликашийг вазаригаар буулган авсан ч дараагийн даваанд БНСУ-ын Ха Юн Кимд цэвэр ялагджээ. Иймд хүрлийн төлөө Энэтхэгийн Тулика Маантай хүч үзнэ. Харин Г.Алтанбагана Афганистаны Жабар Файсалыг, дараа нь Казахстаны Дидар Хамзаг ялаад хагас шигшээд Узбекистаны Давлат Бобоновд дийлдсэн. Тиймээс хүрэл медалийн төлөө Ливаны Карамнов Сагайповтой өрсөлдөх юм.
Шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ.