“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй уг үзэсгэлэн, худалдаа өнөөдөр үргэлжлээд өндөрлөх юм.
Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаанд нийслэл болон орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуйн нэгж 3000 гаруй бүтээгдэхүүнээрээ оролцож буй.