"Ханжоу 2022" Азийн 19-р наадмын эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон, олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрээр Камбожийн Шинтаро Уно, БНХАУ-ын Чин Дао нарыг төвөггүйхэн ялсан ч хагас шигшээд Узбекистаны Муродон Юлдошивт нэмэлт цагт торгуулиар хожигдсон юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Казакстаны бөх Даньяр Шамшаевыг цэвэр ялж "Ханжоу 2022" Азийн наадмын хүрэл медальтан боллоо.