Дэлхийтэй хамгийн ойрт тооцогддог Hyades одны задгай бөөгнөрөл хэд хэдэн хар нүхтэй гэж одон орон судлаачид үзэж байна. Хэрэв нээлт батлагдвал тэдгээр нь бидний олж илрүүлсэн хамгийн ойр хар нүх байх болно. Энэ тухай Royal Astronomical Society (MNRAS) сар тутмын сэтгүүлд нийтэлжээ.
Өнөөг хүртэл хамгийн ойр байгаа хар нүх нь нарнаас 480 парсек (системийн гаднах одон орны тооцооны нэгж бөгөөд нэг парсек нь= 3,0856776⋅1016 м = 30,8568 их наяд км (петаметр) = 3,2616 гэрлийн жил) зайд оршдог Gaia BH1 гэж тооцогддог байв. Гэсэн хэдий ч эрдэмтэд саяхан Hyades дахь бүх оддын хөдөлгөөн, хувьслыг хянах загварчлал гарган нарнаас 150 гэрлийн жилийн зайд (45 парсек) оршдог хэмээн дүгнэжээ.
N биетийн загварлал нь системд хэд хэдэн хар нүх байх тохиолдолд Hyades оддын бөөгнөрлийн тооцоог гаргаж байхаар бүтээгдсэн аж. Саяхныг хүртэл бөөгнөрөлд хар нүхнүүд байсан ч 150 сая жилийн өмнө таталцлын харилцан үйлчлэлийн үр дүнд тэндээс хаягдсан бол үүнтэй төстэй дүр зураг гарч ирнэ.