Ардын зураач, Төрийн шагналт, профессор Д.Амгалан зураачийн нэрэмжит “Амгалан ертөнц” сангаас Монголын уран зургийн галерейд алдарт зураачийн таван бүтээлийг дурсгалаа. Тодруулбал, нэрт зураачийн  ховор нандин бүтээл болох “Социалист Улаанбаатар” цувралын гурван хэсэг (1960 он), "Хүн төрлөө" цувралын нэг хэсэг (1962 он), “ТАЙГЫН АЯС” уран зургийн судалбарыг (1965 он) Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хандивлалаа.

"Амгалан Ертөнц" сангийн тэргүүн Д.Баатарсүрэн Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа д гардуулсан юм.